Үйлчилгээний нөхцөл
- Энэхүү журмаар Пик Пак Ворлдвайд ХХК (цаашид “Зуучлагч” гэх) нь үйлчилгээ авч байгаа хэрэглэгчид (цаашид “Үйлчлүүлэгч” гэх) шуудан илгээмжийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлэх
- Үйлчлүүлэгч нь Зуучлагчийн үйлчилгээний хөлсийг төлөх, мөн тэдгээртэй холбоотой талуудын эрх, үүрэг, хариуцлагын бүхий л харилцааг зохицуулахад оршино.
- Үйлчлүүлэгч та манайхаас үйлчилгээ авахаас өмнө доорх үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцсан байх ба зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээ авах нөхцөл үүснэ гэдгийг анхаарна уу.
- Үйлчлүүлэгч та манай үйлчилгээтэй холбоотой талархал, шүүмж, гомдлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой бөгөөд ингэхдээ холбогдох баримт нотолгоог үндэслэн бусдыг доромжлохгүй, худал гүтгэлэг хийхгүй байхыг хүсье.
- Энэхүү журмын хэрэгжилтэд Зуучлагч болон Үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.
- Үйлчилгээг ашиглахын тулд олон нийтийн сүлжээний нэвтрэх эрхийг ашиглан хэрэглэгчээр бүртгүүлж, хүчин төгөлдөр утасны дугаарыг оруулах шаардлагатай.
- Үйлчлүүлэгч өөрийн бүртгэл, нууц үгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд Үйлчлүүлэгчийн бүртгэлээс хийгдсэн аливаа үйлдлийг өөрөө бүрэн хариуцна.
- Үйлчлүүлэгч нь илгээмжийн track (трак) дугаар болон бусад холбогдох мэдээллийг вэб системд бүртгэснээр үйлчилгээ эхэлнэ.
- Үйлчлүүлэгч илгээмжийг бүртгэхдээ хүргэлтээр авах эсвэл өөрөө ирж авахаа сонгосон байна.
- Зуучлагч нь ачааг илгээгч улсын агуулахад хүлээн авах, тээвэрлэх, Улаанбаатар хот дахь агуулахад буух, хүргэлтэд гарах тухай бүрт захиалгын төлвийг шинэчилнэ.
- Үйлчлүүлэгчийн захиалгын дагуу ачаа хаягаар нь хүргэгдэх эсвэл үйлчлүүлэгч зуучлагчийн агуулахаас өөрөө ирж аван үйлчилгээний төлбөрөө төлснөөр үйлчилгээ дууссанд тооцно.
- Үйлчлүүлэгч нь ачаагаа хүлээн авахдаа ачааны тээврийн болон хүргэлтийн төлбөрийг бүрэн төлсөн байна. Хүргэлтээр авах ачааны төлбөрийг Улаанбаатар хот дахь агуулахад ирсний дараа ачаа хүргэлтэд гарахын өмнө төлснөөр хүргэлтийн захиалга баталгаажна.
- Үйлчилгээ үзүүлэх хугацаанд зуучлагч нь нийтэд зарласан зардлаар үйлчилгээг үзүүлэх бөгөөд тухайн ачааны холбогдон гарах урьдчилан тооцоолох боломжгүй нэмэлт зардлыг үйлчлүүлэгчид мэдэгдэн зөвшөөрөл авсны үндсэн дээр өөрчилж болно.
- Үйлчилгээний зардлыг тээвэрлэлтийн жингээр тооцох ба тээвэрлэлтийн жинг нийт илгээмжийн бохир жин болон оврын хэмжээний аль өндөр дүнгээр тооцоолно.
- Илгээмжийн оврын жинг тооцохдоо улс хоорондын шуудан илгээмжийн оврын жинг тооцдог ерөнхий аргыг ашиглана. Үүнд: тухайн илгээмжийн 3 талт хэмжээсийг сантиметрт хөрвүүлэн хооронд нь үржүүлж, гарах дүнг 5000 -т хуваана. Жишээ нь: 1 бүтээгдэхүүний бохир жин 3 кг, 3 талт хэмжээс нь 20см, 40см, 30см байна гэж үзвэл эзэлхүүн жин (20cm x 40cm x 30cm) :5000 = 4.8 кг байна. Иймээс уг бүтээгдэхүүний жинг 4.8 кг -аар тооцно.
- Нэгж илгээмжийн тээвэрлэлтийн жинг бутархай орныг дээш ахиулан тэгшитгэн тооцно. Жишээлбэл: Нэгж илгээмжийн оврын жин 4.8кг бохир жин 3кг байг. 4.8> 3 => 4.8 ≈ 5 кг гэж тооцно.
- Аюултай болон хэтрүү овортой илгээмжүүд дээр заасан тогтмол үнэ хүчингүй бөгөөд тухайн ачааны дэлгэрэнгүй мэдээллүүд дээр үндэслэн тээвэрлэлт хийх боломжтой эсэхийг шалгасны үндсэн дээр тухайн ачаанд зориулсан тусгайлсан үнийн саналыг шинэчлэн гаргана.
- Гаалийн тухай хуульд заасны дагуу шуудангаар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтад орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга болон тээвэрлэлт хийхгүй. Тухайлбал:
- Мэдээлэл нь гуравдагч этгээдэд зөвхөн хууль ёсны шаардлагаар дамжуулагдана.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл болон тоглоомон буу;
- Химийн хорт болон аюултай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, шатамхай бодис;
- Хортон ургамал, амьтан;
- Лити батерей эсвэл тэдгээрийг агуулсан төхөөрөмж;
- Дан ба бүх төрлийн Replacement баттерей, AA, AAA, 9V, C, D, CR, Alkaline баттерей;
- Туршилт, судалгааны ажлаас бусад мод, сөөгний тарьц, суулгац;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эд;
- Үндэсний болон гадаад валют;
- Зохих сав баглаа боодолгүй, түргэн муудах болон бусдын эд зүйлсэд хохирол учруулж болохуйц хүнсний бүтээгдэхүүн;
- Түргэн хайлах бодис, мөс болон хуурай мөс;
- Амархан хагарах, эвдрэх шинж чанартай зүйлс;
- Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
- Бусад холбогдох хуулинд заасан хориотой зүйлс;
- Талуудын хүсэл зоригоос үл хамааран гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл (Дайн байлдаан, иргэдийн бослого хөдөлгөөн, нийтийг хамарсан өвчлөлт, түүний улмаас тавьсан хорио цээр, бүх нийтийн бэлэн байдал, онц байдал зарлах, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, бүслэлт, тээврийн хориг, газар хөдлөлт, үер, гал түймэр гэх мэт)-ийн улмаас Зуучлагч нь үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд уг хүчин зүйл үргэлжлэх хугацаагаар үүргийн гүйцэтгэлийн хугацааг сунгана. Энэ тохиолдолд Зуучлагч нь Үйлчлүүлэгчид боломжит хугацааны дотор мэдэгдэнэ.
- Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон боловч Зуучлагч үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж Үйлчлүүлэгч Үйлчилгээ авсаар байгаа бол Үйлчилгээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
- Зуучлагч нь Үйлчлүүлэгчийн гаргасан мэдэгдэл баталгааг үндэслэн үйлчилгээг үзүүлэх бөгөөд Үйлчлүүлэгч нь дараах баталгааг Зуучлагчид гаргаж байгаа болно:
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, үүний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээх эрх зүйн бүрэн чадамжтай;
- Илгээмж нь хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн, хуулиар хориглоогүй, эрүүл ахуйн чанарын стандарт, нөхцөлийг хангасан, байгаль орчинд хор нөлөөгүй;
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолд харшлаагүй;
- Үйлчилгээний төлбөр төлж буй Үйлчлүүлэгчийн мөнгө нь хууль ёсны дагуу олсон орлогын эх үүсвэр болно;
- Зуучлагчийн үйлчилгээг зөвхөн хууль ёсны үйл ажиллагаанд ашиглана.
- Зуучлагч нь олон улсын агуулахдаа ачааг хүлээж авахдаа илгээгчээс ирсэн ачааны бүрэн бүтэн байдлыг харагдах байдлаар шалгаж хүлээж авна.
- Үйлчлүүлэгч ачааны бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авснаас хойш Зуучлагч ачааны бүрэн бүтэн байдалд хариуцлага хүлээхгүй.
- Зуучлагч нь хэрэглэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүний чанар болон бусад үзүүлэлтүүдэд хариуцлага хүлээхгүй.
- Илгээгчийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг Үйлчлүүлэгч бүрэн хариуцна.
- Үйлчлүүлэгч 5-р зүйлд заасан хориотой барааны захиалга хийсэн тохиолдолд тухайн барааг буцаах, устгах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэрээг цуцалж хар жагсаалтад оруулах болон хуулийн байгууллагад шилжүүлэх гэх мэт хариуцлагыг хүлээлгэнэ.
- Зуучлагч ба Үйлчлүүлэгч нь үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлээгүйгээс учирсан аливаа хохирлыг тухай бүрд харилцан тохиролцож хариуцлага хүлээнэ.
- Маргаан шийдвэрлэх. Талууд аливаа зөрчилдөөн, маргааныг эвийн журмаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
- Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах. Зуучлагч нь хэдийд ч үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй.
- Уг өөрчлөлтийн талаар Үйлчлүүлэгчийн бүртгэлээр мэдэгдсэнээр Үйлчлүүлэгчид мэдэгдсэнд тооцно.
- Үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалт хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоосон нь үйлчилгээний нөхцөлийн бусад хэсгийн хууль зүйн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.